“Баянзүрх Буллс” Холбоодын цомын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

“Баянзүрх Буллс” Холбоодын цомын аварга боллоо

“TLG-13” ТББ “MCS Coca-Cola” компани, “Unitel” группээс хамтран энэ сарын 13-20-нд сагсан бөмбөгийн “Холбоодын цом-2011” тэмцээнийг зохион байгууллаа. Монголын сагсан бөмбөгийн спортод 20 жил зүтгэсэн Жажа буюу Д.Энхсайханы нэрэмжит болгон зохион байгуулсан нь энэ жилийн тэмцээний онцлог байлаа. Тэмцээнд МСБХ-ны дээд лигийн гурав, Спрайт супер лиг болон хөгжлийн лигийн 13, нийт 16 баг оролцсон юм.

Спортын төв ордонд долоо хоногийн турш үргэлжилсэн тэмцээний аваргаар хоёр америк тоглогчийг эгнээндээ нэгтгэсэн “Баянзүрх Буллс” баг тодорч, хоёр сая төгрөгийн эзэн болсон. Тэд аваргын төлөө өнгөрсөн жилийн “Ниссан” дээд лигийн аварга “Харцага” багийг 87:81 харьцаатай хожсон юм. Харин хүрэл медалийг н.Ууганбаяр, О.Мөнхболд тэргүүтэй Спрайт хөгжлийн лигийн “Танан импекс” баг 93:87 харьцаатай “TLG-13” багийг хожсоноор хүртжээ. Тэмцээний шилдэг тоглогчоор “Баянзүрх Буллс” багийн тоглогч Г.Ихбаяр тодорсон байна.


Мөн тэмцээний үеэр Монголын сагсан бөмбөгийн спортын шилдэг шүүгч Д.Энхсайханд тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс “Honda Fit” маркийн автомашин бэлэглэжээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж