Гадаадын жуулчдыг Төвдөд очихыг хориглов

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Гадаадын жуулчдыг Төвдөд очихыг хориглов


Энэ гуравдугаар сарын туршид Төвд гадаадын жуулчдын хувьд хөл хориотой бүс. Эрх баригчид нь аялал жуулчлалын компаниудад ийн анхааруулжээ. 2008 оны гуравдугаар сард Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн цуст мөргөлдөөн болж, үймээн самуун дэгдсэнтэй уг шийдвэр холбоотой аж.


22 хүний амь эрсэдсэн дээрх мөргөлдөөний дараа цаст уулын орон жил гаруй гадны зочдын бараа хараагүй билээ. Энэ удаагийн хөл хорио хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж