
Барилдаанд аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Х.Дамдин, Д.Батжаргал, Б.Батхуяг, Б.Дэлгэрсайхан, Б.Баатарцол, Л.Нямбаяр нарын тэргүүтэй аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглов.
Улмаар Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, БЗД-ийн цагдаагийн газар, “Завхан” дэвжээний бөх, аймгийн арслан Л.Лха-Очир түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, “Ээн” группийн бөх, аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва үзүүрлэлээ. Их шөвөгт Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, “Хутагтын их хүчтэн” дэвжээ, “Төмөр транс” компанийн бөх, аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, “Дорнод нутаг” клуб, Дорнод аймгийн цагдаагийн газар, “Макс” сангийн бөх, аймгийн арслан Б.Батхуяг нар шалгаран үлджээ.