”Оюутнуудын асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ”

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

”Оюутнуудын асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ”

БНХАУ-д хар тамхи зөөвөрлөсөн хэргээр Монголын хоёр оюутныг саатуулсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар Гадаад харил­цааны дэд сайд Б.Болороос тод­руулсан юм.

-Манай улсын хоёр оюутныг хар тамхи зөөсөн гэх үндэслэлээр урд хөршид саатуулсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Манай яаманд хоёр монгол оюутныг саатуулсан тухай албан бичиг ирүүлсэн ч тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Маргааш /өнөөдөр/ болох шуурхай хуралдааны үеэр энэ талаар дэлгэрэнгүй мэдээ­лэл өгнө. Тиймээс хуралдааны да­раа сэтгүүлчдэд илүү дэлгэрэнгүй мэдээлнэ.

Гадаад ха­рилцааны дэд сайд дээрх хариултыг өгсөн юм. Ямартай ч өнөөдөр тэдгээр оюутны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Га­даад харилцааны яам­наас өгөх боломжтой болох юм байна. Харин эх сурвалжийн мэдээлснээр Хятадын тал энэ талаарх мэдээллийг хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр гар­гахгүй байх хүсэлтийг Гадаад харилцааны яаманд тавьсан аж.

Одоо­гийн байдлаар БН­ХАУ-д хар тамхи, ман­суу­­руулах төрлийн бодис тээ­вэрлэж,  худалдаалсан гэх хэр­гээр Монголын арав гаруй ир­гэн хоригдсон аж. Харин энэ тоог нэмсэн хоёр оюутан нь тус улсад  суралцдаг байсан бөгөөд  500 грам­маас дээш хэмжээний мансууруулах төрлийн бодис зөөвөрлөж явсан гэх мэдээлэл байна. БНХАУ-ын хуулиар 50 грам­маас дээш хэмжээтэй мансууруулах төрлийн бодис зөөвөрлөх, худалдахыг завд­сан тохиолдолд цаазаар авах ял оноодог байна.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж