
Муаммар Каддафийн залгамжлагч гэгдэж байсан түүний хүү Сэиф Аль-Исламыг өнгөрсөн бямба гаригт баривчилсан юм. Сэиф аль-Ислам, Санусси нарыг Олон улсын шүүх эрэн сурвалжилж байсан билээ. Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн баруун гар байсан 62 настай Абдулла аль-Сануссиг босогчдын эсрэг цуст үйл ажиллагаа зохион байгуулсан хэрэгт буруутган Олон улсын шүүхэд дуудсан. Түүнийг 1996 онд Триполи хотын Абу Салим шоронд 1000 гаруй хоригдлыг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт мөн буруутгаж байгаа ажээ.
Н.Энх