Гурван туулай давхцаж 6 сая маани уншина

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Гурван туулай давхцаж 6 сая маани уншина

Билгийн тооллын XVII жарны төмөр туулай жилийн хаврын дунд цагаагчин туулай сарын шинийн найман буюу ирэх ням гаригт  туулай жил, сар, өдөр давхацсан өдөр тохиож байна. Буянт сайныг үйлдэж, буртагт хилэнцийг цээрлэвэл зохих өлзий дэмбэрэлт энэ өдрийг тохиолдуулан "Таны Буянд Даган Баясъя" төвөөс санаачлан
МБШТөв Гандантэгчэнлин хийд, Бакула Ринбүүчи Сан ТББ, Их Хөлгөний уламжлалыг хадгалах төв, зэрэг байгууллагууд хамтран туурга нэгт монголчуудынхаа буян заяаг дэгжээж зургаан сая маани унших аж.
Буян номын хуримыг  Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд зохион байгуулах юм.
Үйл ажиллагааны хөтөлбөрийг дор нийтэлж байна.

Хөтөлбөр: /туулай цагт эхлэнэ/
            – Үдээс өмнө буюу өглөөний хөтөлбөр: 06:00 – 08:30 цаг
            – Үдээс хойш буюу өдрийн хөтөлбөр:     14:00 – 17:30 цаг
 Өглөөний 06:00 цагт /туулай цаг/
            МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба Н.Нанзаддорж сүсэгтэн олонд ИхХөлгөний найман Бацаг сахил хүртээнэ. /24цагийн турш сахих санваар
                    – Нийт сүсэгтнүүд лам нартай цуг маани хөгжөөнө.
                    – Бацаг сахилын тайлбар
                    -Гандан хийдийг гороолон эргэнэ.
Өдрийн 14:00 цагт
                     Жаран буман маанийн хурим-ын эхэнд Одсэр ринбүүчи Маанийн ЛҮН хүртээнэ.
        – Маанийн эхний тун: Лүн хайрласан багштай хамт 10 эрхи маани уншина.
        – Бүхэн өдөөлгийн тухай гэцэлмаа Гелмо багш тайлбарлаж хамтдаа 10 эрхи маани уншина.
        – Маанийн ач тусын тухай гавж Д.Лувсанжамц тайлбарлаж, 10 эрхи маани уншина.
        – Үйлийн үрийн тухай гавж Д.Лувсанжамц тайлбарлаж, 10 эрхи маани уншина.
        – Үхэл, мөнх бусын тухай гавж Д.Нямсамбуу тайлбарлаж, 10 эрхи маани уншина.
        – Чөлөө учралын тухай гавж Д.Нямсамбуу тайлбарлаж, 10 эрхи маани уншина.
        – Маанийн сургааль хөгжөөнө
        – 21 Дара эхийн ачлал хөгжөөнө
        – Зориулга ерөөл талбина. /уншина/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж