Улсын драмын эрдмийн театраас өрх тусгаарласан “Мөрөөдрийн театр”-ын уран бүтээлчид өнгөрсөн долоо хоногт Соёлын төв өргөөнд шинэ театрынхаа нээлтийг “Миний нууц хүү” драмын жүжгээр хийлээ. Жүжгийн нээлтэд урлаг соёл, бизнесийн салбарын олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн. Тэр дунд нөхрийнхөө уран бүтээлийг үргэлж дэмжиж байдаг “ТВ5” телевизийн хөтлөгч бүсгүй Насаа ч ирсэн байв. Хөтлөгч Н.Насанжаргал, жүжигчин Г.Алтаншагай нар “Маршал таун” хотхонд хамтын амьдралаа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрсөн.
Насаа энэ үдэш хар пальто, хар мини даашинз, “LV” брэндийн цүнхээр гангарсан нь олны харааг булааж байсан. Зарим үзэгчид “Насаа улам л залуужаад, гоё болоод байх юм” гэх нь ч сонсогдсон. Багагүй жин хасч, өөрийн гоо үзэсгэлэн, гадаад төрх байдалдаа ихээхэн анхаарах болсон хөтлөгч бүсгүйн нууц “жор” ердөө л урлагийн, залуу эр нөхрийнх нь халамж гэнэ шүү.
М.Урин