Хүчтэй далайн шуурга Нью-Йоркийг живүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Хүчтэй далайн шуурга Нью-Йоркийг живүүлнэ

New York State Energy Research and Development Authority байгууллагын захиалгын дагуу Колумбийн ба Корнеллийн их сургуу­лиудын эрдэмтэн мэргэдийн явуулсан судалгааны тайланд ийм дүгнэлт гаргасан байна.

“Илтгэлд өгүүлэхдээ даяарчлалын дулаарлын улмаас далайн төвшин өндөрсөж, “хэзээ ч унатдаггүй хот” эхний хүчтэй шуурганд усанд живнэ гэжээ”. Тэд одооноос хотын эрх баригчдад хандан ирээдүйд гарч болох асар их гамшгаас сэргийлэх арга хэмжээ авахыг уриалсан байна. Цагийн дотор хотын гуравны нэг усанд автах бөгөөд Манхэттенд байдаг олон хонгилууд хамгийн түрүүнд живнэ гэж илтгэлд бичсэн байна. Хотын энэ алдартай баян район хүчтэй далайн шуурганд өртөх хамгийн аюултай газар нь болох гэнэ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж