1300 гаруй тээврийн хэрэгсэл татвараа төлжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

1300 гаруй тээврийн хэрэгсэл татвараа төлжээ

Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс мэдээлж байгаагаар 1330 автомашин үзлэгт оржээ. Эдгээр автомашинаас 64 сая 55 мянга 639 төгрөгний татвар төлжээ.
Энэ жилийн хувьд дүүрэг харъяалагдахгүйгээр хүссэн газраа очоод үзлэгт хамрагдах боломжтой юм. Үүнээс гадна татварын улсын байцаагч нар тодорхой хуваарийн дагуу хороодоор явж татвар хурааж ч байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд өнөөдрийг дуустал дүүргийнхээ 12,15 дугаар хороонд ажиллах юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж