Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Дайны бенефициарууд

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Арабын хямралаас хамгийн их орлого олж байгаа Топ-10 компанийн жагсаалтыг Business Insider сэтгүүл, Citi банк гаргажээ. Үүнд Оросын «Газпром», Хятадын Petrochina Америкийн Chevron компаниуд багтсан байна. Шинжээчдийн тооцоолсноор нефтийн үнэ 10 хувиар нэмэгдэхэд «Газпром»-ын хувьцааны үнэ мөн л 10 хувиар нэмэгдсэн байх юм. Энэ үзүүлэлтээрээ Оросын компани чансааны сүүлчийн 10 дугаарт оржээ. Есдүгээр байранд байгаа “Petrochina” 10,66 хувийн үзүүлэлтийг харуулав. Дараалаад “Devon” (10,97 хувь), CNOOC (13 хувь) ба Chevron (14,77 хувь) бичигдлээ.

    Эхний 10 лидерийг жагсаалтын тавд Японы нефтийн INPEX орж байна. Тус компанийн хувьцаа 15,45 хувь өсөөд байгаа юм. Канадын түлшний томоохон корпораци Imperial Oil 19,06 хувьтайгаар дөрөвт, Өмнөд Африкийн “Sasol” компани (26,36 хувь) гуравт оров. “Орос үндэстэй” Шведийн “West Siberian Resources” ба Оросын «Альянс»-ын нэгдэл болох “Alliance Oil” компани хоёрт орж байгаа бол Арабын үйл явдлаас хамгийн их орлого олж байгаа компани бол 32,03 хувийн өсөлттэй Канадын “Cdn Natural Rsc” гэж шинжээчид үнэлэв.

    Нефтийнхний орлогын гол шалтгаан нь олон улсын зах зээлд нефтийн гол нийлүүлэгч араб орнуудын улс төрийн тогтворгүй байдал болж байна. Ойрхи Дорнод ба Хойд Африкийн орнуудын хямралаас болж өнгөрсөн долоо хоногт нэг баррел нефтийн үнэ 120 ам.доллар хүрсэн. Тэр үеэр нефтийн трейдерууд Африк ба Ойрхи Дорнодын улс төрийн хямралыг удирдлагагүй хэмээн нэрлэж байв. Нью-Йоркийн бирж сүүлчийн арилжаанууд дээр Оросын Urals нефтийн үнэ холбоотой Brent сортын нефтийн нэг баррелийн үнэ 116 ам.доллар хүрсэн байна.
    Ер нь бол зарим шинжээчид Арабын хямралын улмаас нефтийн үнэ сар гаруй 120 ам.доллар орчимд хэлбэлзэнэ гэж байгаа.  Энэ үеэр «Газпром» 80-90 сая ам.доллар, Европын өмнөд хэсэгт байгалийн хий нэмэн нийлүүлснээр дахин 170 сая ам.долларын нэмэлт орлого олно гэж Оросын шинжээчид дүгнэв.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж