МАН-ын байранд гарсан галыг унтраалаа

Хуучирсан мэдээ: 2011.11.20-нд нийтлэгдсэн

МАН-ын байранд гарсан галыг унтраалаа

МАН-ын шинэ байранд өнөөдөр өглөө 11 цаг өнгөрч байхад гарсан галыг бүрэн унтраалаа. Галын дуудлага Нийслэлийн Онцгой байдлын шуурхай албанд 11.38 цагт ирсэн даруйд Гал унтраах ангийнхан тус обьектэд цаг алдалгүй очсон нь галын хүрээ нэмэгдэхээс сэргийлж чадсан байна. Гэхдээ гал үнэхээр цахилгааны монтажид гарсан гэмтэлтэй холбоотой байв уу, эсвэл гадны нөлөө байсан уу гэдгийг хэргийн газарт ажиллаж буй Гал унтраах ангийн шинжээчид нарийвчлан тогтоохоор ажиллаж байна. Одоогоор үзлэг шинжилгээ бүрэн дуусаагүй байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж