Төрийн ордонд өнөөдөр өглөө 11 цагт нийслэлийн СХД-ийн 805 залуу Ардчилсан намд элсч, батлахаа гардан авлаа. Эдгээр залууст Ардчилсан намын батлахыг УИХ-ын гишүүн Алтанхуяг, УИХ-ын гишүүн Батбаяр тус дүүргийн Ардчилсан намын дарга, мөн Монгол Улсын Ерөнхийлөчийн хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөх Эрхэмбаяр нар гардуулан өглөө. Улс төрийн нам байгуулахын тулд сэтгэл зорилго нэгтэй 801 хүний гарын үсэг шаардлагатай байдаг. Гэтэл нэг дор 805 хүн элсч байгаа нь улс төрийн намуудын дунд содон үйл явдал бодоол байгаа юм. Энэ үйл явдлыг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөх тайлбарлахдаа нэг талаас ардчилсан намд элсэх хүсэлтэй залуус олон байна. Нөгөөтэйгүүр иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж улс төрийн намын хувьд нэгдсэн байдлаар зохион байгуулахаас өөр аргагүй гэж хэлэв.
Гэрэл зургийг: facebook/Buka King
Эх сурвалж: "Eagle News" TV