БНМАУ, ЗСБНХУ хоёрын хооронд дипломат харилцаа албан ёсоор 1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд тогтжээ. Тэр цагаас хойш хөрш хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлсээр ирсэн нь “Эрдэнэт”,“Монголросцветмет” хамтарсан үйлдвэрүүд ,хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн хамтын ажиллагаанаас болон Оросын хөрөнгө оруулалттай 300 орчим аж ахуйн нэгж Монголд ажиллаж байгаагаар харагдаж байна гэж Монгол улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхитэн хэлсэн байна.
Хүлээн авалтанд ЭСЯ-ны урилгаар ОХУ-ын дипломат тєлєєлєгчид болон Вьетнам, Япон Улсын Элчин сайд нар гэргийн хамт хүрэлцэн ирсэн байсан бөгөөд Монгол Улсын Цэргийн аттаще, хоёр улсын боловсрол хариуцсан мэргэжилтнүүд зэрэг 120 гаруй зочид тєлєєлєгчид оролцжээ.
Мөн хүндэтгэлийн хүлээн авалтын танхимд МУ-ын ерєнхийлєгч Ц.Элбэгдорж, ерєнхий сайд С.Батболд нарын ОХУ-д хийсэн айлчлалын үеэрх зургуудын үзэсгэлэнг гаргасан байсан нь арга хэмжээний хамгийн сонирхууштай зүйл болсон байна.