Оюутны ЭШ-ний бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.19-нд нийтлэгдсэн

Оюутны ЭШ-ний бага хурал боллоо

Эдийн засаг, маркетингийн чиглэлээр шинэлэг санаа гаргах, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх зорилготой “Шинэтгэл-2011” эрдэм шинжилгээний хурал гурав дахь жилдээ болж байна. Хурлыг “Монгол бизнес” дээд сургуулиас зохион байгуулж, санхүү эдийн засаг маркетингийн чиглэлийн 10 гаруй сургуулийн оюутнууд шинэ санаагаа танилцуулсан 60 гаруй илтгэл тавьж байгаа аж.

Хурлын үр ашгийг зохион байгуулагчид,  оюутнууд онолын мэдлэгээ практикт нэвтрүүлэхэд дөхөм болно. Мөн өөрийн шинэ санаагаа , судалгаа шинжилгээний түвшинд зөв оновчтой илэрхийлж сурна гэж үзэж байна.

Эх сурвалж: Eagle News TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж