Худалдааны байгууллагын ойн барилдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.19-нд нийтлэгдсэн

Худалдааны байгууллагын ойн барилдаан эхэллээ

Монгол улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэлж байна.

Барилдаанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Э.Батбаатар, Ц.Содномдорж, А.Бямбажав, өсөх идэр начин Ш.Уламбаяр нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглож байна.

Барилдааныг нээж Гадаад харилцааны яамны дэд сайд Д.Болор үг хэлсний дараагаар уртын дууч Батмэнд, Батболд нар Эр бор харцага дуугаар ая барилаа.

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж