Сиднейн асрамжийн газарт түймэр тавьжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.19-нд нийтлэгдсэн

Сиднейн асрамжийн газарт түймэр тавьжээ

Сидней хотын настайчуудын асрамжийн газарт гал түймэр гарч, таван хүн амиа алдсан хэрэгт нэгэн асрагчийг сэжиглэж байна. 35 настай асрагч эрийг Квэкерс Хилл асрамжийн газарт гал гарсны дараа баривчилжээ.  Сэжигтэн этгээдийг шүүхэд дуудах гэнэ. Гал түймрийн утаанд 50 гаруй хүн угаартсан ажээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар Сиднейд сүүлийн арван жилд ийм аймшигтай түймэр гараагүй гэнэ. Сиднейн цагдаагийн газар сэжигтэн этгээд өмнө нь дөрвөн удаа хүн амины хэрэгт холбогдож байжээ. Өнгөрсөн баасан гаригт гарсан гал түймрийг унтраахад хэдэн зуун гал сөнөөгчид ажилласан бөгөөд асрамжийн газрын хөгшчүүлийг нүүлгэн шилжүүлсэн байна. Сиднейн телевизээр гал түймрийн үеэр авсан бичлэгийг цацахад шатсан асрамжийн байрны гадна орон дээр хэвтэж, тэргэнцэр дээр сууж буй хөгшчүүл аргаа барсан харагдаж байжээ. Түймрийн улмаас гурван хүн газар дээрээ нас барж, хоёр нь эмнэлэгт өөд болсон байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж