Ноолуурын үнэ 54 мянган төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Ноолуурын үнэ 54 мянган төгрөг байна

Он гарсаар ноолуурын үнэ өнгөрсөн  жилийн мөн үетэй  харьцуулахад хоёр дахин өсөөд байгаа юм. Эмээлт дэх түүхий эдийн зах дээр өчигдрийн байдлаар нэг килограмм ноолуур 54 мянган төгрөгийн үнэтэй байна. Ноолуур хагас сарын өмнө 50 мянган төгрөг байсан бол одоогоор 54-60 мянган төгрөгийн хооронд үнэ нь хэлбэлзэж байгаа аж. Цаашдаа ноолуурын сизон орохлоор үнэ нь улам өсч 80 мянга ч хүрч магадгүй хэмээн ченжүүд ярьж байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж