
Энэ шийдвэр нь түүний өрсөлдөгч өнгөрсөн жилд ерөнхийлөгчөөр сонгогдсон Алассан Уаттарагийн гаргасан какао-шош, кофег экспортлохгүй гэсэн тушаалынх нь хариуд авч байгаа арга хэмжээ гэнэ. Уаттар энэхүү тушаалыг хууль бус дэглэмийг санхүүжүүлж байгаагийн эсрэг авч буй арга хэмжээ гэж зарласан. Нэг сарын хугацаатай хоригийг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр дахин сунгасан байна.
FT сонины мэдээллээр хориг үйлчилж байгаа хугацаанд экспорт явуулдаг арилжааны танхимуудад 1,45 тэрбум ам.долларын өртөг бүхий 400 мянган тонн какао, шошийг хураасан байлаа. Лоран Гбагбогийн зарлиг нь арилжааны танхимуудыг татан буулгаж экспортыг улсын мэдэлд авахад чиглэгдлээ. Харин хуримтлагдсан түүхий эдийг хэрхэн ашиглах талаар тодорхой мэдээлэл гаргасангүй.
Зарлигт экспортод гаргах какао, шошийг хэрхэн ямар мөнгөөр худалдан авах талаар яриа оруулаагүй байна. Тус улсын жилийн нийт ургацыг 4,5 тэрбум ам.доллар гэж FT үнэлжээ. Мөн хэнд какаог худалдахаар шийдээд байгаа нь бас тодорхой биш байна.
Кот-д"Ивуар нь какао шошийн дэлхийн томоохон үйлдвэрлэгч энэ улсад дэлхийн үйлдвэрлэлийн 40 хувь ноогдож, орлого нь дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэг болдог аж. Кот-д"Ивуарын улс төрийн хямрал эхэлсний улмаас какаогийн үнэ дэлхийн зах зээлд 30 жил байгаагүй дээд цэгтээ очжээ.
Алассан Уаттара өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан боловч ерөнхийлөгч байсан Лоран Гбагбо албан тушаалаа өгөхгүй гэж гэдийсэн. Гбагбог какаогийн экспортоос олсон мөнгөөр цэргийнхэн ба албан тушаалтнуудад цалинжуулж байгаа гэж үздэг.