Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Resident Evil 4 тоглоом

Аймшгийн тоглоомын шилдэг үүдийн нэг болох алдарт Resident Evil тоглоомын хувилбаруудыг мэдээж Японы Capcom компани зохиосоор ирсэн, тэд одоо ч бас үргэлжлүүлж Resident Evil 4 тоглоомыг зохиосон юм. Энэхүү тоглоомыг 18-с дээш насныханд зориулагдсан гэдгийг хэлье гэвч энэ хууль ямар үйлчлэх биш.

ТОГЛООМЫН ТҮҮХ:

6-н жилийн өмнө Resident Evil 2 болон 3-н хэрэг явдлын дараа Шүхэр корпораци эцэс сүүлдээ сөнөж төгсдөг. Гол дүр маань тэр үед АНУ-ын Raccoon хотын Цагдаагийн хэлтсийн шинэхэн цагдаа байлаа, Тэр бол мэдээж Leon Kennedy юм.

Харин тэрээр одоо Нууц төлөөлөгч болсон бөгөөд түүний даалгавар бол хулгайлагдсан Ерөнхийлөгчийн охин болох Ashley Graham-ийг Испаний нэгэн үл мэдэгдэх тосгоноос аврах билээ.

ТОГЛОХ БАЙДАЛ:

Resident Evil 4-ийн тоглох байдлыг бүрэн өөрчлөн нэгтгэж чадсан Үүнд: Буугаа хурдан ашиглаж байгаа байдал, амь болон сум өмнөх өмнөхөөсөө элбэг болж чадсан.

Resident Evil 4-д цонхоор үсрэн гарах, хаалга таглаж юм тавих, зомбитой тулалдах арга барил гэх мэт урьд нь ямар ч аймшгийн тоглоомын түүхэнд байгаагүй хөдөлгөөнүүдийг оруулж өгснөөрөө тоглогчдыг ар араасаа хуйлруулсан иймдээ ч тоглоомын сайтуудаас дунджаар 9.5-н оноо авсан.

Уламжлалт Resident Evil-үүдээс эрс ялгарах зүйл нь камерын байрлал болон удирдлага нь тоглоход маш хялбар дөхөм болсон.

Камерын байршил тоглогчийн араас харуулна харин буугаа онилох үед Splinter Cell шиг тоглогчийн мөрөн дээрээс харуулах бөгөөд бүх буу нь лазерийн тусгалаар тусдаг.

Зомбиний ямар нэг хэсэгт буудсанаар тэдний яаж гэмтэх нь хамаарна жишээ нь: Хөл рүү нь буудахад бүдэрч унах, зэвсэгтэй гар луу нь буудахад зэвсгээ алдах гэх мэт.

Зомбинууд хүн төрхтэй бөгөөд тэд танаас өшөө авахыг хүсдэг учраас тань руу шууд дайрах нь ойлгомжтой. Тэдэнд хиймэл оюун ухааныг дээд зэргээр суулгаж өгсөн бөгөөд тэд гүйх, бултах, бөмбөгдөх, барьж байгаа зэвсгээ далайх, урхи тавих, харааж зүхэх зэргээр танд бүх л боломжоор тулалдана, мөн тэд хоорондоо ярилцаж арга хэрэглэх гэх мэт зүйлс зөндөө гарна. Хутга энэ тоглоомонд нилээд үүрэг гүйцэтгэнэ Жишээ нь: Шил хагалах, Хайрцаг эвдэх гэх мэт зүйлст та сумаа гарздахгүй.

Өөрийн эд зүйлсээ байршуулах, авч явах зэрэг нь Diablo болон Deus Ex тоглоомуудтай төстэй хийгдсэн. Эмийн ургамал хэрэглэх, холих зэрэг нь урьдны Resident Evil-үүдийн уламжлалыг эвдээгүй юм билээ. Гол дүрд шатыг өшиглөж доош нь унагах, цонхоор үсрэх, дайсны цохилтоос бултах зэрэг хөдөлгөөнийг хийж өгснөөр маш сонирхолтой болж өгсөн. Өмнөх Resident Evil-үүдэд орон зай өөрчлөгдөх, хаалга онгойлгох, шатаар авирах үед заавал компьютер ачаалдаг байсан харин одоо тэр үе өнгөрчээ.

ТОГЛООМЫН ГРАФИК

Тоглоом бүрэн гурван хэмжээст бөгөөд хөдөлдөг камертай учраас урьдны уламжлалыг эрс өөрчилж чадсан. Код Вероникад Камерын хөдөлгөөн маш дутмаг байсныг тоглогч нар мэдэж байгаа байх. Бүх л орчны зураглалыг нарийн гаргаж өгсөн, борооны дуслууд тоглогчийн мөрөн дээр тусч байгаа зэрэг байгалийн үзэгдэл мөн сумны хонгио буунаас гарч байгаа болон гал гарах, дэлбэрэлт гэх мэт…

ТОГЛООМЫН ЗЭВСЭГЛЭЛ

Тоглоомонд нийт 8-н төрлийн гар буу, 3-н төрлийн shotgun 2-төрлийн винтов буу, 2-төрлийн автомат 3-н төрлийн пуужин харвагч, 1 минь шидэгч байх бөгөөд хэцүү горим дээр тоглож давсан бол P.R.L.412- хэмээх гайхалтай бууг нээх болно.

Жишээ нь: Handgun бол үндсэн Leon-ы зэвсэг харин Handcan¬non-нь тоглоомын хамгийн хүчтэй буу бөгөөд түүнийг авахын тулд тоглоомыг 5-н одтой давах шаардлагатай.

Тань руу хэрвээ ганц дайсан ирэхэд гар буугаараа буудах, тэд маш олуулаа ойртоод ирсэн бол Shotgun-г, хол байгаа дайснууд руу татдаг винтовыг, Харин пуужин харвагчийг мэдээж боссуудад хэрэглэх нь тохиромжтой.

ОНЦГОЙ НЭМЭЛТҮҮД

• Хэрээнүүд: Хэрээнүүдийг буудах юм бол мөнгө, эрдэнийн чулуу, сум, эсвэл гранат авах болно.
• Могойнууд: Могойнууд зарим хайрцган дотор отож байдаг, хэрвээ могойг албал өндөг авах болно, түүнийг идсэнээр амь нэмэгдэнэ.
• Хонх: Хонх нь сүмд байдаг бөгөөд хэрвээ хонх руу буудвал дайсан гарч ирдэг.
• Загас: Тоглогч загасыг зарж болох бөгөөд, харин идвэл амь нэмэх болно.
• Өндөгнүүд: Тахианууд зарим газар өндгөө орхисон байдаг, Цагаан өндөг идвэл амь бага зэрэг нэмнэ. Бор шаргал өндөг идвэл амь дүүрэн болно. Өндөгнүүдийг зомбиний өөдөөс шидэж болно.
• Тахиа: Тахиа албал эрдэнийн чулуу эсвэл сум өгөх болно.
• Үнээнүүд: Үнээг хутгаар довтлоход тэд мөргөж хүнд гэмтэл учруулна.

АМЖИЛТ

Resident Evil-үүдийн хувилбаруудаас хамгийн их тоглогчдыг өөртөө татаж чадсан нь Resident Evil 2 байсан, тэрээр компьютер тоглоомын 24-н байгууллагаас шагнал авч байсан нь үнэхээр гайхалтай.

Resident Evil 4 анх АНУ-д 2005-н оны 1-р сарын 11-нд GameCube дээр худалдаанд гарч эхний 20-н өдөрт л 320,000 хувь зарагдсан.

Харин Европт 3-р сарын 18-нд зарагдаж эхлэн эхний сардаа 200,000 зарагдаж байжээ.

PS2 платформ дээр 2006 оны 1-р сард гарсан. Дэлхий даяар Resi¬dent Evil 4 тоглоом нь 3000,000 хувь зарагдсан байна.

Код Вероника, Zero хоёр тийм амжилттай болж чадаагүй тул Resident Evil-ийн Фенүүдээ алдаж байсан бол одоо Resident Evil 4-өөр бүрэн эргүүлж авч чадлаа.

Game Rankings- Сайт Resident Evil 4-т – ——–95%
Rotten Tomatoes- Resident Evil 4-т ————–100%
Game Informer- Resident Evil 4-т——————Боломжит 10-аас 10-н оноо.
Nintendo Power- Resident Evil 4-т —————-Төгс! 10-н оноо (2005-н он, гарсан жилдээ)

Шилдэг 200-н тоглоомын жагсаалтад Resident Evil 4– #2-р байр эзэлж байжээ.

Харин тэр үед The Legend of Zelda: Ocarina of Time- Нэгдүгээр байр эзэлж байжээ.

Та энэхүү Resident Evil 4 тоглоомыг Nintendo Gamecube, Sony Playstation 2 болон PC дээр тоглох боломжтой.


Эх сурвалж: http://www.kt.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж