Малчид өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангажээ

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Малчид өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангажээ

“Улаанбаатар” зочид буудалд “Зудын сургамж, өвөлжилтийн бэлтгэл” сэдэвт сургалт боллоо. Энэ өвөл нэлээд хүйтэн болох төлөвтэй байгаа юм. Нийт 37.1 сая малаас 5.3 сая нь отроор өвөлжих аж. Гоц халдварт өвчнөөс урдьчилан сэргийлэх ажлын хүрээнд бруцеллёзын шинжилгээг 65 хувьтай хийж 14.7 сая вакцин тараажээ. Түүнчлэн шүлхийн вакцин 95 хувьтай, цэцэг өвчний вакцинжуулалт 100 хувь байгаа аж. Мөн улсын хэмжээнд 183 мянган тонн хадлан, 30.2 мянган тонн ногоон тэжээл, 46.3 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 43.2 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас эдгээр тоог үндэслэн “Малчид өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангасан” хэмээн  сургалтын төгсгөлд онцлов.

“Улс төрийн тойм” сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж