Fitch Хятадад банкны хямрал гарна гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Fitch Хятадад банкны хямрал гарна гэж үзэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хятад 2013 оны дундуур банкны хямрал гарах 60 хувийн магадлалтай эж чансааны Fitch агентлагийн ахлах захирал Ричард Фокс (Richard Fox) Bloomberg агентлагад мэдээлжээ.

    Чансааны агентлагийн шинжээчид зээлийн хэмжээ өсч, үл хөдлөх хөрөнгийн үнэ эрс ихэссэн зэрэг нь  системийг хямруулна гэж дүгнэв. Системийн хямрал гэдэгт банкны бүх системийн хөрөнгө муудах, орон нутгийн санхүүгийн байгууллагуудад их хэмжээний уналт, хэлбэлзэл гарна гэж Fitch үзэж байгаа юм байна.

    Фоксын үзэж байгаагаар Хятадад гарч болох хямралын талаарх дүгнэлтээ MPI-ийн (макро-пруденциалийн индикатор) үндсэн үзүүлэлтэд тулгуурлан хийсэн байна. Ийм аргаар Ирланд, Исландын банкинд гарах асуудлын талаар хөрөнгө оруулагч нарт тухай үедээ Fitch сануулан туслаж байжээ.

    Хятадын эрх баригчид сүүлийн үед зээлийн өсөлтийн хурдыг сааруулах арга хэмжээ авав. Тухайлбал, Хятад суурь ханшаа аажмаар нэмэн, банкуудын нөөцийн хурамтлалд тавих хяналтыг чангалж байна. Өнгөрсөн онд 7,5 их наяд юаниас илүүтэй зээл олгохыг банкуудад хориглосон. Энэ нь 2009 оны зээлийн хэмжээнээс 22 хувиар бага юм.

    Fitch байгууллагын сануулга Хятадын зах зээлд ямар нэг нөлөө үзүүлсэнгүй. Хятадын таван банк ордог Hang Seng Finance Index хөрөнгийн индекс гуравдугаар сарын 8-ны арилжааны дундуур бүтэн хагас хувиар нэмэгдсэн байна.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж