
Уг урлагийн бага наадамд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн НАМЗХ-ны авьяаслаг залуус оролцсон юм. Энэ үеэр мөн наадам болж, шилдгүүдийг тодруулжээ. Наадмын бүжгийн төрөлд Завхан аймгийн НАМЗХ-ны гишүүн Э.Дэлгэрзаяа, Б.Нарангэрэл, гоцлол дууны төрөлд Говь-Алтай аймаг НАМЗХ-ны тэргүүлэгч Ц.Энхболд, язгуур урлагийн төрөлд Увс аймгийн НАМЗХ-ны тэргүүлэгчид, шилдэг оролцогчоор Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны гишүүн н.Гапу нар шалгарч, харин багийн нийлбэр оноогоор Увс аймгийн НАМЗХ гуравдугаар байр, Ховд аймгийн НАМЗХ хоёрдугаар байр, Завхан аймгийн НАМЗХ нэгдүгээр байрт шалгарчээ.
А.Зул