Шинэ улирал эхлэхэд долоо хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Шинэ улирал эхлэхэд долоо хоног үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх “Дуулиан-2020” тэмцээний 2011-2012 оны улирлын тоглолт хөшгөө нээхэд яг долоо хоног үлдлээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 25-нд МХБХ-ны “Футзалын ордон”-д болох бөгөөд уламжлал ёсоор нээлтийн тоглолтыг өнгөрсөн улирлын аваргууд хийнэ. Тодруулбал 11 хүртэлх насны ангилалд хоёр жил дараалан түрүүлээд буй 24 дүгээр сургууль тавдугаар сургуультай, 13 хүртэлх насны аварга 97 дугаар сургууль 14 дүгээр сургуультай, 17 хүртэлх насны цомыг хамгаалагч 40 дүгээр сургууль 20 дугаар сургуулийн багтай тоглох болжээ. Харин бусад тоглолт 26-наас эхэлж, уламжлал ёсоор долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд болно.

Д.ЕСҮХЭЙ

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж