
Лигийн тэмцээн гурван тойрог үргэлжилдэг бөгөөд тухайн тойрог бүрийн эцэст дүнг гаргаж, багуудад оноог олгодог. Тухайн тойргоо тэргүүлсэн баг нэг, удаалсан нь хоёр гэх мэтчилэн эзэлсэн байрынхаа тоогоор оноо авна. Ингээд гурван тойргийн эцэст хамгийн бага оноо авсан хоёр нь алт, удаах хоёр нь хүрэл медалийн төлөө өрсөлдөх дүрэмтэй. “Гоё кап-2011” нэртэй болж буй 17 дахь удаагийн лигийн тэмцээний эхний тойрогт “Энагурэ”, “Уурхайчин”, “ДЦС-4”, “Тэнүүн-Огоо”, хоёрдугаар тойрогт “Энагурэ”, “ДЦС-4”, “Уурхайчин”, “Тэнүүн-Огоо” гэсэн дарааллаар байр эзэлсэн. Лигийн эхэнд “Уурхайчин” дэд байрт шалгарах өндөр боломжтой байсан ч хоёрдугаар тойрогт “Тэнүүн-Огоо”-д бүдэрсэн нь тэднийг гуравдугаар байр руу ухрааж, энэ нь эцсийн дүнд нөлөөлөх болчихлоо.
Харин хашир туршлагатай “ДЦС-4” уламжлал ёсоор яван чангарч байна. Яг л “Сурсныг сураар боож болдоггүй” гэдэг шиг. Тэд өнгөрсөн жил ч гэсэн яг л энэ янзаар урагшилсан. “Уурхайчин”-ы охидыг сүүлчийн тойрогт ялснаар гурав руу ухрааж, өөрсдөө шигшээд шалгарсан. Тэднийг гайхамшиг энэ хүргээд зогсоогүй бөгөөд алтан медалийн төлөө “Энагурэ”-д 0:2-оор ялагдаж явахдаа туршлага гэж юу байдгийг харуулж, дараалан гурав ялж түрүүлж байсан билээ. Уншигч танд лигийн тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтын дүн, явцыг сонирхуулъя.
Эмэгтэй:
Энагурэ ДЦС-4 1:3
Уурхайчин Тэнүүн-Огоо 3:0
Энагурэ Тэнүүн-Огоо 3:1
ДЦС-4 Уурхайчин 3:1
№ | Баг | Тт | Хо | Хд | О | П/Х | П/З |
1 | ДЦС-4 | 2 | 2 | – | 4 | 6-2 | +4 |
2 | Уурхайчин | 2 | 1 | 1 | 3 | 4-3 | +1 |
3 | Энагурэ | 2 | 1 | 1 | 3 | 4-4 | – |
4 | Тэнүүн-Огоо | 2 | – | 2 | 2 | 1-6 | -5 |
Эрэгтэй:
Уурхайчин Буянт-Ухаа 0:3
Тэнүүн-Огоо Сүлд 0:3
Эрчим Харх 0:3
Буянт-Ухаа Харх 3:1
Сүлд Эрчим 1:3
Уурхайчин Тэнүүн-Огоо 3:0
Тэнүүн-Огоо Буянт-Ухаа 2:3
Сүлд Харх 1:3
Эрчим Уурхайчин 3:2
№ | Баг | Тт | Хо | Хд | О | П/Х | П/З |
1 | Буянт-Ухаа | 3 | 3 | – | 6 | 9-3 | +6 |
2 | Харх | 3 | 2 | 1 | 5 | 7-4 | +3 |
3 | Эрчим | 3 | 2 | 1 | 5 | 6-6 | – |
4-5 | Сүлд | 3 | 1 | 2 | 4 | 5-6 | -1 |
4-5 | Уурхайчин | 3 | 1 | 2 | 4 | 5-6 | -1 |
6 | Тэнүүн-Огоо | 3 | – | 3 | 3 | 2-9 | -7 |
Өнөөдөр болох тоглолт (13:00)
эм Энагурэ Уурхайчин
эр Буянт-Ухаа Сүлд
эр Уурхайчин Харх
эр Тэнүүн-Огоо Эрчим
“Өдрийн шуудан” сонин