
Гишүүн С.Бямбацогтын хэлснээр Улаанбаатарын нутаг дэвсгэрийн 20 хувийг ногоон байгууламж болгох, нэг хүнд 20 м квадрат ногоон байгууламж байхаар төлөвлөх ёстой юм байна. Мөн Хархорин, Ховд, Дорнод зэрэг таталцлын төвүүдийг байгуулж, 100 мянган орон сууцны 75 мянгыг нийслэлд, 25 мянгыг орон нутагт барих ёстой, хатуу хучилттай авто замаас иаиалцлын төвүүдтйг болгоё гэсэн байр суурьтай байв.
Д.Тэрбишдагва гишүүн шинэ хөгжлийн талын асуудлыг нэг хуульд бөөгнүүлэхээс гадна тодорхой зүйл бас байх ёстой. Гадаадын орнуудад Киода, Шанхай гэх зэрэг хотуудыг зөв төлөвлөснөөр төвлөрлийг сааруулж чадсан. Монголд Хархориныг хэдэн жилийн өмнө ярьж байсан. Таталцлын төвүүдийг байгуулах нь зөв. Зөвхөн Улаанбаатарт шавааруулаад байх биш. Бусад хотоо хөгжүүлье гэсэн санал хэллээ.
Гишүүдийн олонхийн саналаар Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийг дэмжиж байнгын хороодод анхны хэлэлцүүлэгт оруулахаар шилжүүллээ.