БНАСАУ Японы довтолгооны эсрэг бэлтгэлээ базааж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

БНАСАУ Японы довтолгооны эсрэг бэлтгэлээ базааж эхлэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хойд Солонгос Японыг солонгос нутагт санаархаж байна гэж буруутгав. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Солонгосын болсон Ток арлыг япончууд өөрийнх гэж үздэг.
    Япон Ток аралд (Такэсима) санаархаж байгаа нь “Солонгост нэвтрэх гэсэн Японы бас нэг довтолгооны урьдатгал” гэж Пхеньяны төв хэвлэлд өгүүлсэн байна. Японы архаг үзэлтнүүд байдлыг хурцатгахаар  оролдож эхэллээ хэмээн уг сонинд онцолжээ. Газар нутгийн маргааныг олон улсын тавцнаа гарган Хойд Солонгосыг эзлэхээр шунаж байна хэмээн сонин хилэгнэсэн байв.

    Японы эрх баригчид уг арлыг сурах бичигт оруулсан байгаа нь “милитарист зангаа харууллаа” гэж Хойт Солонгосын цахилгаан мэдээний төв  агентлаг мэдэгдэв. Тэр нутаг бол манай түүхэн бөгөөд газар зүйн эх хэсэг гэж тэнд өгүүлжээ.

    Ток арлыг дайны үеэр Зөвлөлт чөлөөлөөд Хойд Солонгост өгч, галт уулын эзгүй жижиг аралд Пхеньян цэргийн жижиг ангиа байрлуулжээ. Токиогийн албан ёсны байр сууриар уг арал нь 1905 оноос хойш Японых байгаад хууль бусаар эзлэгдсэн гэдэг. Сөүл ч уг арлыг Солонгосын хойгийнх гэж тооцдог байна.

    Ш.Мягмар
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж