Өмнөговийн ДЦС-д осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Өмнөговийн ДЦС-д осол гарчээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын хоёрдугаар трубины генераторт өчигдөр орой 19.00 цагийн орчимд осол гарчээ. Тус цахилгаан станцын дарга Д.Тулгатай холбогдож, энэ талаар тодруулахад, “Манай станцын хоёрдугаар машинд гэмтэл гарсан нь үнэн. Галыг өөрсдийн ажилчдын хүчээр бүрэн унтраасан. Станц хоёр машинаар ажилладаг байсан бол одоо нэгээр нь л үйл ажиллагаагаа явуулж байгаа тул хэсэгчилсэн байдлаар эрчим хүчний хязгаарлалт хийнэ. Гэмтлийг хэдий хугацаанд хэрхэн нөхөн сэргээх нь одоогоор тодорхой бус байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээв.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж