Шагналд нийт 40 орчим уран бүтээлчид утга зохиолын бүтээлүүдээрээ өрсөлдсөнөөс эрдэмтэн зохиолч Л.Дашням “Цөллөг”, “Зуны цас”, “Бор дэвтэр”, “Есүхэй баатар”, хэл шинжлэлийн ухааны доктор Б.Магсаржав “XX зууны жараад оны монгол шүлгийн туурвил зүйн зарим онцлог”, Х.Сүглэгмаа “Очирбатын Дашбалбар” судалгаа шинжилгээний бүтээлээрээ, орчуулагч О.Чинбаяр Г.Маркесийн “Хурандаад хэн ч бичихгүй”, О.Уайльдын “Дориан Грейн хөрөг”, Ж.Жойсын “Үлисс” орчуулгын бүтээлээрээ хүртлээ. Харин хүүхдийн зохиолын төрөлд Д.Батжаргал “Хүүхэд багачуудын хөгжөөнт ном”, шог хошин зохиолын төрөлд Ш.Цэнджав “Хүлээх өрөөний эзэгтэй” хошин роман, яруу найргийн төрөлд Х.Чилаажав “Хуучин ертөнцийн шинэ зам”, Б.Галсансүх “Бурханд өгөх зөвлөгөө” пост панк шүлгээрээ, Б.Ичинхорлоо “Чинад хязгаарт хүрэхүй”, П.Нямлхагва “Алтан хагсуурга” яруу найргийн номоороо их зохиолчийн нэрэмжит шагнал хүртэв. Шагналыг БСШУЯ-ны дэд сайд Ч.Куланда, Соёл урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэн нар гардуулан өгсөн байна.
Гэрэл зургийг facebook/Enkhboldbaatar Davaadorj