“Өнгөт инээд”-ийнхэн “цус сэлбэв”

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

“Өнгөт инээд”-ийнхэн “цус сэлбэв”

Хошин урлагийн салбарт хамгийн ахмад хамтлагт тооцогддог “Өнгөт инээд”-ийнхэн бүрэлдэхүүндээ бүрэн өөрчлөлт хийжээ. Тус хамтлагаас одоо хошин урлагт хүчин зүтгэж буй ихэнх алдартнууд төрөн гарсан гэдэг. Тухайлбал “Х-Түц”-ийн Н.Онон, “Шинэ үе”-ийн Бооёо, Амбий, Хүрлээ, “Маск”-ийн Эрдэнэзаан, Баярмагнай, Мөнхсайхан гээд хошин урлагийн “акул”-ууд бүгд тус хамтлагаар дамжин өдий хүржээ. Харин сүүлийн үед төдийлөн шинэ уран бүтээл хийгээгүй “Өнгөт инээд” хамтлагт тунаж үлдсэн Өлзийхүү, Золбоот, Бат-Өлзий нар хамтлагынхаа “цусыг сэлбэж” шинэ залуу уран бүтээлчдийг цуглуулан тэсрэлт хийхээр бэлдээд байна. Мөн “Өнгөт инээд” хамтлаг одооноос эхлэн “Шилдэг өнгө” нэртэй болж байгаа гэнэ. Шинэ нэрнээс гадна цоо шинэ бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдийн хүртээл болгох тэдний анхны уран бүтээл болох “Алтаар гулгисан Монгол” тоглолт энэ сарын 22-ны өдөр нээлтээ хийх гэнэ.
Эх сурвалж: www.uls.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж