Завхан аймгийн цагдаагийн газарт сэлгээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Завхан аймгийн цагдаагийн газарт сэлгээ хийжээ

Завхан аймагт ЦЕГ-аас
томилсон ажлын хэсэг томилогдон  тус аймгийн Цагдаагийн газрын ажил
байдалтай танилцжээ. Ажлын хэсэг Завхан аймгийн Цагдаагийн газарт томоохон
халаа, сэлгээ хийж,
удирдлагыг нь өөрчилөн 100
шахам ажилтантай тус байгууллагын бүх хэлтсийн дарга нарын тушаалыг бууруулжээ. Учир нь дарга нарын уялдаа
холбоо нь бүлэглэл хэлбэрт шилжсэн байсан тул ийн арга хэмжээ авсан байна. Тус аймгийн цагдаагийн газрыг дөрвөн жил гаруй удирдсан Ш.Даваасүрэн
хурандааг ЦЕГ-т томилж, түүний
оронд дэд хурандаа А.Батбаярыг томилсон байна. Харин дэд дарга, цагдаагийн
хошууч Ц.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Сэлэнгэ аймгийн Мандал сумын
Цагдаагийн хэлтэс рүү шилжүүлэн оронд
цагдаагийн хошууч, Э.Одхүүг томилжээ. Мөн Төв аймгийн Замын цагдаагийн тасагт
ахлах байцаагчаар ажиллаж байсан цагдаагийн хошууч Н.Үүрийнцолмонг Завхан
аймгийн Замын цагдаагийн тасгийн даргаар томилсон байна. Түүнд албаа өгсөн
цагдаагийн хошууч Ц.Батцогт ахлах мөрдөн  байцаагчаар үлджээ. Завхан
аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн хошууч
Д.Хүдэрмөнхийн оронд цагдаагийн ахмад Ц.Мөнхбатыг тус тус томилсон байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж