Шүүх хурал хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Шүүх хурал хойшлогдлоо

Албан тушаал эрх мэдлээ ашиглан авлига авсан хэргийн шүүх хурал  Баянгол дүүргийн шүүх танхимд өчигдөр боллоо. Нийслэлийн барилга хот байгуулалтын газрын ерөнхий инженер Ө.Сүхбаатар 94 сая төгрөгийн үнэтэй гурван өрөө байр хахуульд авсан хэргээр эрүүгийн хэрэгт татагдсан юм. Хэрэгт   Хятад улсын хөрөнгө оруулалттай “Шүнди” ХХК-ийн захиралаар ажиллаж байсан Ван овогт Сэн Тон холбогдон шалгагдсан юм. Шүүх хурал өглөө 10.00 цагт эхэлсэн боловч хойшлогдлоо. Учир нь БНХАУ-ын иргэн  Сэн Тоны орчуулагч н.Мөнхзул мөрдөн байцаагч болсон бөгөөд шинэ орчуулагч шаардлагатай байгаа аж.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж