Мэс заслаар нүдний өнгийг өөрчилжээ 

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Мэс заслаар нүдний өнгийг өөрчилжээ 

АНУ-ын Калифорни мужийн “Stroma Medical” эмнэлгийн эмч Грегг Хомер хүний нүдний өнгийг өөрчлөх анхны мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн тухай “The New York Times” сонинд мэдээлжээ. “Lumineyes” хэмээх шинэ технологийн дагуу хүний нүдний өнгийг бүрмөсөн өөрчилдөг энэ мэс ажилбар ердөө 20 минут үргэлжилсэн аж. Нүдний бүтцэд байдаг будагч бодис буюу меланиныг лазераар арилгаснаас 14 хоногийн дараа нүдний өнгө хувирч, ногоон, цэнхэр, эсвэл хар, бор болдог юм байна. Дашрамд хэлэхэд, хар нүдтэй хүмүүс цэнхэр нүдтэнгүүдийг бодвол олон байдаг аж. Копенгагений их сургуулийн эрдэмтдийн хэлснээр 6000-10000 жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн генд өөрчлөлт орсны улмаас цэнхэр, ногоон нүдтнүүд бий болсон гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж