
Каратегийн дэлхийн хошой аварга, европын 14, Францын 17 удаагийн аварга Доминик Валера анх удаа талын Монголд зочлоод буцаж байна. Тэрээр Франц улсад Каратэ Контакт хэмээх тулааны спортын цоо шинэ төрлийг үүсгэжээ. Өөрийн амьдралын 50 жилийг Валера каратэд зориулсан гэнэ. Каратэгийн хар бүс, есөн дантай. Нийт 701 тулаан хийснээс 674 ялж, 10 тэнцэн, 17 удаа ялагдаж байсан Францын домогт тамирчин юм. Монголын хүүхэд багачуудтай уулзаж, өөрийн туршлагаасаа хуваалцахыг хүссэн гэнэ. Валера “Би Монголд сайн үйл бүтээхээр ирсэн” хэмээн ярьсан байна. Тэрээр дэлхийг тойрон аялж, бүх үндэстний хүүхэд залууст өв тэгш хүмүүжил олгохыг гол зорилгоо болгосон аж. Францын домогт каратэчин өчигдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 87 дугаар сургуулийн хүүхэд багачуудтай уулзаж, зөвлөгөө өгсөн байна.
С.Цэлмэг.