Майкрософтын өдрүүд Монголд

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Майкрософтын өдрүүд Монголд

Майкрософтын өдрүүд энэ сарын 18-23-ны өдрүүдэд болох ба дараах лекцээр эхэлнэ.

"Microsoft Visual Studio vNext дэх С++ -ийн шинэ боломж,технологийн шийдлүүдийн талаарх лекц"

Хэзээ: 2011 оны 11-р сарын 18, Баасан гариг, 9.30 – 12.30 цаг

Хаана: Кемпински Хаан Палас – “Алтай” хурлын танхим

Оролцогчид: Аппликэйшн, систем хөгжүүлэгчид, програм зохиогч, C++ заадаг багш нар

Сүүлийн үед C++ хэл ихэд түгэн дэлгэрч, хөгжүүлэлтийн төслүүд, ажлын байр олон байгаа нь санамсаргүй зүйл биш юм. Програм хангамж хөгжүүлэгчдэд зориулсан платформ, хэлүүдээс C++ хэл нь боломж, ажиллагаа, хүчин чадлын хувьд илүү Энэ удаагийн уулзалт ярилцлагаар оролцогчид Visual Studio Next дэх C++ -ийн шинэ боломж, технологиудыг ашиглан шинэлэг шийдэл бүтээхэд тустай хөгжүүлэлтийн санаануудыг олж авах болно.

Дараах сэдвүүдээр ярилцах лекцэд аппликэйшн, систем хөгжүүлэгчид, програм зохиогч, C++ заадаг багш нарыг урьж байна:

C++ програмчлалын хэлний хөгжил дэвшил
Орчин цагийн C++ програмчлалын зарчмууд
C++ 11 боломжууд
Дараагийн Visual Studio хувилбар дээрх хөгжүүлэлтийн шинэ боломжууд
Орчин үеийн тоглоомыг C++ дээр хөгжүүлэх
GPU ба CPU програмчлал

Майкрософт компанийн Windows C++ програм хангамжийн тестинг хэлтсийн дарга Л.Бат-Өлзий лекц яриаг хийх болно. Энэхүү лекц яриаг Майкрософт болон Праймсофт компаниуд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчдын сонирхсон асуултад хариулж чөлөөтэй ярилцана. Лекц үнэ төлбөргүй ба монгол хэл дээр явагдана.

Холбоо барих: Т.Алтансүх, Праймсофт ХХК-ийн гүйцэтгэх захирал
Утас: 9910-0765, И-мэйл: altansukh@primesoft.mn
Бүртгүүлэх: nominchuluun@primesoft.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж