“Универсиад”-ын тамирчдад төрийн шагнал хүртээв

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

“Универсиад”-ын тамирчдад төрийн шагнал хүртээв

Хятадын Шинжинь хотноо өнгөрсөн наймдугаар сард болсон оюутны зуны спортын 26 дугаар “Универсиад” наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож, дөрвөн мөнгөн хүртсэнээр дэлхийн 152 орноос багийн амжилтаар 32 дугаар байрт шалгарсан билээ. Тус наадмаас медаль хүртсэн тамирчдыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн дээд одон медалиар шагнасан байна.

“Универсиад”-ын мөнгөн медальт, “Мон-Алтиус” БТДС-ийн оюутан, жүдо бөхийн тамирчин О.Чинбат, МУБИС-ийн оюутан Ч.Нарантуяа нарыг “Алтан гадас” одонгоор, Б.Бишрэл, Д.Ганзориг, Н.Баяраа нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнажээ.

Мөн өнөөдөр Олон улсын оюутны эрхийн өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр оюутны наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгч, албаны хүмүүсийг хүлээн авч, уулзсан бөгөөд энэ үеэр МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайханыг “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, “Универсиад”-аас мөнгөн медаль хүртсэн тамирчдыг бэлтгэсэн дасгалжуулагч С.Адилбиш, олон улсын шүүгч Л.Отгонбаатар, шатрын их мастер Б.Мөнгөнтуул, буудлагын тамирчин Ч.Нарантуяа, МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа нарыг БСШУЯ-ны жуух бичгээр тус тус шагнажээ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж