Кейра Найтли папарацциас айдаг

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Кейра Найтли папарацциас айдаг

“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны од, Их Британийн залуу жүжигчин Кейра Найтли уг кино ид шуугиулж байх  үедээ папарацциас болж гэрээсээ толгойгоо ч цухуйлгаж чаддаггүй байсан гэнэ. Алдар нэртэй болж, амжилтын оргилд хүрэхийг олон хүн мөрөөддөг ч энэ мөрөөдөл биелэх цагт гэртээ хоригдол болох нь хүсмээр зүйл биш гэнэ. Жүжигчин Кейр Найтли саяхан Америкийн нэгэн ток шоунд оролцохдоо “Карибын тэнгисийн дээрэмчид” кино хит болж байх үед наад захын энгийн зүйл ч хэцүү санагдаж, галзуурмаар болдог байсан. Гэрийн үүдэнд залуучууд эргэлдээд салахгүй. Ойрхон дэлгүүр гарах ч хэцүү болсон болохоор би гэртээ бүгсэн. Түүнээс хойш би хэд хэдэн кинонд тоглосны дараа байдал арай дээрдсэн. Тэгж явсаар одоо л би гадуур чөлөөтэй явах боломжтой болж байгаа. Би Брэд Питт шиг алдартай биш байгаа нь ямар их аз вэ гэж боддог” хэмээжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж