Хятадын нууц байгууламжийг “Google earth”-ээр илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Хятадын нууц байгууламжийг “Google earth”-ээр илрүүлэв

БНХАУ-ын Шинжааны цөлд учир битүүлэг байгууламж буйг “Google earth” программын тусламжтайгаар илрүүлсэн тухай “Telegraph” мэдээлэв. 18 ам км хэмжээтэй хэмжээтэй уг байгууламжийг БНХАУ арми, сансар судлалын төв эсвэл, цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглах зорилготой хэмээн шинжээчид таамаглаж буй аж.

Сансараас авсан гэрэл зургийг одоогоор шинжилж буй бөгөөд шаргал өнгөтэй металл гадаргуутай болохыг тогтоогоод байна. Зарим шинжээч уг байгууламжийг цөмийн бөмбөг турших талбай хэмээн сэжиглэж байгаа аж. Учир нь БНХАУ 1967- 1995 онд уг газраас холгүйхэн цөмийн бөмбөг туршиж байсан удаатай юм. Шинжээч Тим Риплей “Уг байгууламж нь АНУын Невада муж дахь сансар судлалын төв “Area -51”-тэй тун төстэй” хэмээжээ. Гэвч БНХАУ одоогоор уг байгууламжтай холбоотой мэдээлэл, тайлбар хийгээгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж