Samsung-ын шинэ загварыг Германд худалдана

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Samsung-ын шинэ загварыг Германд худалдана

Apple, Samsung-ын зохиогчийн эрхийн маргаанаас үүдэн Герман улсад Samsung-ын Galaxy Tab загварын худалдахгүй байх шийдвэр гараад байсан.

Харин Samsung уг смартфоныхоо загварыг өөрчилж, спикерынхээ байрлалыг солин, нэрийг нь Galaxy Tab 10.1 N гэж өөрчилжээ.

Ингэснээр Герман улсад худалдаалах эрхийг авсан байна. Samsung-ын хэвлэлий төлөөлөгч “Бид Apple компанийн шүүхэд гаргасан заргын дагуу смартфоныхоо загварыг өөрчилсөн. Ингэснээр Герман улсын шүүхээс гаргаад байсан худалдааны хоригийг цуцалж чадлаа” хэмээн мэдэгджээ.

Apple компани Samsung-ыг өөрсдийн бүтээгдэхүүнийг хуулыарлдасан гэж үзэж, олон улсын шүүхэд гомдол гаргаад байгаа ба Герман, Австрали, Нидерланд зэрэг улсад худалдахыг хориглох шүүхйин шийдвэр гаргуулж чадсан юм. Одоогоор АНУ-д худалдааны хориг тавиулахаар шүүхэд хүсэлтээ гаргаад байгаа.

Харин Samsung Apple-ийн iPhone 4S загварыг  худалдахыг хориглох хүсэлтээ Автрали, Япон, Франц болон Итали улсын шүүхэд гаргаад байгаа юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж