Д.Нармандах гавьяатын нэрэмжит тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Д.Нармандах гавьяатын нэрэмжит тэмцээн боллоо

“Атланта-1996” оны олимпийн наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга, Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн энэ сарын 15, 16-нд Эрдэнэт хотын “Хангарьд палас”-т боллоо. 16 дахь удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд “Женко”, “Тэмүүжин”, “Аврагч” “Олимп” зэрэг клуб, спорт хороод, хөдөө орон нутгаас Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Булган гээд 15 байгууллагын 310 гаруй тамирчин хөвгүүдийн 13 жингийн ангилалд өрсөлдөж, аваргуудаа тодруулсан байна. Тэмцээний дүн гарахад, багийн амжилтаар Г.Эрдэнэбат, З.Сүхчулуун дасгалжуулагчтай мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн баг 52 оноогоор тэргүүлсэн бол 41,5 оноогоор “Тэмүүжин” спорт сургалтын төв, “Женко” клубын баг тамирчид 33 оноогоор удаалжээ. Тэмцээний шилдэг тамирчнаар 60 кг-ын жинд өрсөлдөж, түрүүлсэн Д.Бямбасүрэн /БТСДуС/, 66 кг-д аваргалсан Г.Мөнх-Эрдэнэ /Хангарьд/ нар тодорсон байна.

Тэмцээний медальтнуудыг танилцуулъя.

27 кг: 1. Б.Жавхлантөгс /Тэмүүжин/, 2. Б.Хүрэлшагай /Чингэлтэй/, 3. Б.Цогтбаяр /Хангарьд/, 3. С.Баасанцэрэн /Хангарьд/
30 кг: 1. О.Шинэбаяр /Тэмүүжин/, 2. Б.Эрдэнэбаяр /Хангарьд/, 3. Б.Сүхбат /Тэмүүжин/, 3. Б.Нармандах /Женко/
34 кг: 1. Э.Отгонбаяр /Женко/, 2. Х.Хуягтбаатар /Дархан-Уул/, 3. Б.Азбаяр /Хангарьд/, 3. М.Баасанжав /Женко/
38 кг: 1. Г.Мөнхбат /БТСДуС/ 2. Д.Шагдарсүрэн /Тэмүүжин/, 3. А.Нэргүйбаатар /Архангай/, 3. Б.Мөнгөншагай /Тэмүүжин/
42 кг: 1. Б.Амартүвшин /Женко/, 2. Б.Хүчитбаатар /Женко/, 3. Б.Мягмар-Очир /Архангай/, 3. Ц.Төгсболд /БТСДуС/
46 кг: 1. Д.Батбаяр /Олимп/, 2. Ц.Цогтбаатар /ОБЕГ/,  3. З.Түшигтөр /Тэмүүжин/, 3. Б.Баяраа /Женко/
50 кг: 1. Э.Эрдэнэсүх /Олимп/, 2. Б.Сумъяабазар /БТСДуС/, 3. Ж.Амарболд /ОБЕГ/, 3. П.Алтанбагана /Олимп/
55 кг: 1. Г.Баттулга /Женко/, 2. Г.Лхагвадорж /Олимп/, 3. Б.Батбаяр /БТСДуС/, 3. С.Мөнхбаатар /Женко/
60 кг: 1. Д.Бямбасүрэн /БТСДуС/, 2. М.Бавуубаатар /Женко/, 3.  С.Баяртүвшин /Женко/, 3. Г.Балсанлхүндэв /Хангарьд/
66 кг: 1. Г.Мөнх-Эрдэнэ /Хангарьд/, 2. Б.Пүрэвдаваа /БТСДуС/, 3. Д.Балжинням /БТСДуС/, 3. Б.Алтансүх /Женко/
73 кг: 1. А.Алтан-Очир /БТСДуС/, 2. Г.Алтанбагана /Тэмүүжин/, 3. Б.Гаажадамба /Женко/, 3. М.Тамир /Олимп/
-81 кг: 1. Б.Дэнзэнсамбуу /Тэмүүжин/, 2. Б.Бат-Эрдэнэ /Тэмүүжин/, 3. Т.Пунцагдорж /Женко/, 3. Б.Ширмэн /БТСДуС/
+81 кг: 1. Ө.Дүүрэнбаяр /Олимп/, 2. Б.Серик /ОБЕГ/, 3. Д.Пүрэвбаатар /БТСДуС/, 3. М.Лувсандорж /БТСДуС/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж