
Газар хөдлөлт Бирмийн хил залгаа нутагт болсон бөгөөд олон тооны байр орон сууц нурж, цахилгаан эрчим хүчний тасалдал үүссэн тухай Юнань аймгийн Инжиан хошууны захирагч Вей Ган мэдээлснийг Синьхуа агентлаг иш татжээ.
Газар хөдлөлт болсон нутаг руу 400 цэрэг илгээж, аврах ажилд туслалцуулж байгаа ажээ. Тус газарт сүүлийн хоёр сарын хугацаанд 1200 удаа бага хэмжээний газар хөдлөлт, чичирхийлэл болсоор ирсэн байна.
Аймгийн засаг захиргаанаас гамшигт нэрвэгдсэн нутаг руу 8000 гаруй майхан, хаваастай хөнжил, хучлага зэрэг чухал хэрэгцээтэй зүйлсийг хүргүүлжээ.
Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг