Д.Шаравдорж чансаа өндөр шатарчдын тэмцээнд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Д.Шаравдорж чансаа өндөр шатарчдын тэмцээнд түрүүлэв

“Шихихутуг” хууль зүйн дээд сургуулийн 20 жилийн нэрэмжит Монголын чансаа өндөртэй шилдэг 12 шатарчны түргэн тоглолтын тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд их мастер Д.Шаравдорж 11 өргөөс найман оноо авч тэргүүлжээ. Харин олон улсын мастер Ц.Батчулуун найм, Б.Гүндаваа 7.5 оноогоор удааллаа. Гадаадын хэд хэдэн тэмцээнд боломжийн амжилттай оролцоод ирсэн их мастер Б.Мөнгөнтуул “Шихихутуг”-ийн нэрэмжит тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн байна.  

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж