Гус Хиддинк ажлаа хүлээлгэн өгөв

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Гус Хиддинк ажлаа хүлээлгэн өгөв

Туркийн шигшээ багийн дасгалжуулагч Гус Хиддинк албан ажлаа хүлээлгэн өгчээ. Гол шалтгаан нь түүний удирдаж байсан Туркийн баг “Евро-2012”-ын сонгон шалгаруулалтаас эрхээ авч чадаагүйтэй холбоотой аж. “Евро-2012”-ын эрхийн төлөөх сүүлийн боломжоо алдаж, плей-оффын шатанд Хорватын багтай хуурай тэнцсэний дараа Туркийн хөлбөмбөгийн холбооны цахим хуудсанд шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг албан ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлсэн байжээ. Тоглолтын дараа холбооны удирдлагууд Гус Хиддинктэй биечлэн уулзаж, асуудлыг олон өнцгөөс ярилцсаны үндсэн дээр гэрээг цуцлах шийдвэрт хүрсэн байна. Ер нь ч плей-оффын тоглолт болохоос өмнө түүний байр суурь ганхаж эхэлсэн юм.

Гус Хиддинкийг орлон, Туркийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах хамгийн өндөр магадлалтай эрхмүүдийн тоонд “Стамбул ББ” багийн дасгалжуулагч Абдуал Авсигийн нэрийг орон нутгийн хэвлэлүүд онцолж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж