
Зам барилгын ажилд оролцож байгаа түнш Бобби Эпстейн хэлэхдээ “Бид Формула-1 болон Моtо GP-гийн тэмцээн болох замын ажлыг эхлүүлээд байгаа энэ үед уралдааныг зохион явуулах тухай гэрээнд саад учирч байгаа нь бидний санааг зовоосон асуудал болоод байна. АНУ цаашид Формула-1-ийн ивээн тэтгэгчдийн ирээдүйтэй холбоотой асуудалд хариуцлагатай хандаж, барилгын ажлыг саадгүй явуулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Зөвхөн Формула-1-ийн нэг гран-приг сонирхон үзэх тасалбар 100 мянга хол давсан хэмжээгээр худалдаалагдаж байгаа шүү дээ” гэсэн юм. Тус замыг барьж байгуулах нь аль аль талдаа цагаа олсон ашигтай нөхцөл байдал. “Формула нэг”-ийн тэргүүн Берни Экклестоун Абу Дабид байхдаа “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Би мөнгөө дэмий зүйлд зарцуулмааргүй байна, тиймээс уралдаан АНУ-д зохиогдох болно” гэжээ.
Остин хотын гран-при ирэх оны арваннэгдүгээр сарын 18-нд товлогдоод байгаа юм.
Score Studio