Одоо Ц.Нямдоржийг ярьцгаая

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Одоо Ц.Нямдоржийг ярьцгаая

“Н.Энхбаярын” хүмүүс Н.Энх­­баяр, Ц.Нямдорж нарын мар­­гаанд ихээхэн эмзэглэж бай­на. Цагтаа тэдний хооронд “хар муур” болон гүйж явсан нө­­хөд  “Хоёулангийнх нь улс тө­­рийн рейтинг буурна даа” хэмээн санаа зовж буй гэнэ. Оонын эвэр шиг ижилд­сэн на­мын удирдлагын хоёр том дар­гаа  ёстой л “эрүү тол­гой салахаас нааш” түнжин хага­рахгүй гэж бодож явсан хүмүүс баярлах уу, гом­дох уу гэдгээ мэдэхгүй “паа­ник”-т орчихоод байгаа нь хараг­даж байна. Намын удирдах зөв­лөлд мөн л тэдэнтэй ойр байсан УИХ-ын гишүүн Ч.Улаан, сайдын суудлаа өгс­­­нөөс хойш улс төрөөс ан­­­ги­жирч,” М.Энхболдыг шүүм­­жилж намын даргаас нь огц­­руулсныхаа “буян”-д ажил­­гүй сууна” хэмээн гом­­дол­лох Н.Болормаа нар ч тэд­­­нийг муудалцсанд гутарч суу­­­гаа юм байх. Чив чи­­мээ­гүй “залбирч” суугаа С.Баяр, У.Хүрэлсүх нарын до­тор хэр­хэн булгилж байгааг тааш­гүй. Гэхдээ Ардын намын Удир­дах зөвлөлийн хурлаар “хоёр нөхөр”-ийн маргааны асууд­лыг хөндсөн нь “Энэ бол жи­жиг асуудал биш” гэдгийг сануулж байгаа хэрэг.

Товчхондоо монгол­чууд экс Ерөнхийлөг­чийн­хөө та­­лаар хангалттай ярилаа. Хий­­сэн үйл, ярих сэдэв ч их­тэй хүн юм. Хуулийнхан эх­­лээд Н.Энхбаярын үед “Эр­дэнэт” үйлдвэрийн захирлаар ажил­лаж байсан, УИХ-ын ги­­­шүүн Х.На­ранхүүг “бай­­цаа­­­гаад”, дараа нь Н.Энх­баярт “Өргөө” зочид буудал, “Улаан­­баатар таймс” сонины хувьчлалын асуудал дээр “Эр­­дэнэт” үйлдвэрт ган бөм­бөлөг “шахсан” гэх хэргийг  нэмж шалгах болсон нь ч хачирхалтай.

Яг л УИХ-ын гишүүн Х.Наранхүү “улайхдаа” Н.Энхбаярыг илчилсэн мэт харагдаж байгаа биз. Хэдийгээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаярт холбогдох бөөн хэргийг нэгтгээд хамтарсан ажлын хэсэг байгуулан “Далайн дээрэмчин”-г дарж авах гэж байгаа мэтээр мэдээлж буй ч үнэн хэрэгтээ тийм биш ажээ. Лав л Н.Энхбаярын хэлж буйгаар тийм том “операци” явуулаад, өөрийг нь зогсоо зайгүй эргүүлдээд бай­гаа гэдэг бол худал аж. Одоо Ц.Нямдоржийг ярьцгаая л даа.  Тэр олон цагаар эфирт уригдаж, уушиг нээгээгүй. Чимээгүй ажлаа хийж яваа. Энэ нь сайн, муу аль нь бо­лохыг цаг хугацаа л харуулах биз. Ажил байдлын хувьд гэвэл сая­хан гурван дээд сургуулийг нэгт­гэн Дотоод хэргийн их сургууль бай­гуулах огцом шийдвэр гаргаж, нэ­лээд хүчтэй зүтгүүлсэн. Гэтэл энэ нь Зэвсэгт хүчний ерөнхий команд­лагчаас давсан шийдвэр учир хуулийн талаасаа алдаа гаргачихсан юм даг уу даа. Ямартай  ч Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж үүнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж эхэллээ.

Төрийн тэргүүн уржигдар УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Засгийн газрын хуулийг зөрчсөн 229, 243 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг хүсч албан бичиг илгээв. Уг ал­бан бичигт “Энэхүү тогтоолоор цэр­гийн анги, байгууллагыг Зэвсэгт хүч­ний ерөнхий командлагчтай зөвшил­цөлгүйгээр татан буулгасан байна. Түүнчлэн хоорондоо ялгаатай гурван үндсэн чиг үүрэг бүхий цэрэг, цагдаа, тагнуулын байгууллагуудын хүний нөөц бэлтгэх тогтолцоог нэгтгэсэн нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний аюул­гүй байдлыг хангах тогтолцоог үр нөлөөтэй, боловсронгуй болгох тө­рийн бодлогод нийцэхгүй байна. Мон­гол Улсын Ерөнхийлөгчөөс хууль зөрч­сөн, Монгол Улсын Үндсэн хуу­лийн үзэл санаа, үндэсний эрх ашигт харшилсан дээрх шийдвэрээ хүчингүй болгох шаардлагыг Засгийн газарт албан ёсоор хүргүүлсэн боловч хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар, түүний дотор Хууль зүй, дотоод хэргийн сайд уг шаардлагыг биелүүлээгүйгээр зогсохгүй дээрх хууль зөрчсөн тогтоолын агуулгыг баталгаажуулсан Засгийн газрын 243 дугаар тогтоолыг нэмж гаргажээ. Иймд Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин тавду­гаар зүйлийн хоёрдугаарт заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд Зас­гийн газрын хууль зөрчсөн 229, 243 дугаар тогтоолуудыг хүчингүй бол­гох арга хэмжээ авахыг хүсье” гэжээ.

Ингээд Ц.Нямдоржийг эсэргүү­цэж буй хүний тоо нэгээр нэмэгдэв. Магадгүй ХЗДХ-ийн сайд өөрөө хууль зөрчсөн шийдвэр гаргасан нь Н.Энхбаярын хүсээд байгаа “огц­руулах үндэслэл”-д нэмэр боло­хыг ч үгүйсгэх аргагүй. Мөн тус яамнаас боловсруулан Засгийн газ­раар дамжуулан УИХ-д өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалт томоохон асуудал үүсгэж, хэл ам татлаад, зарим нь мөн л Ерөнхийлөгчийн эсэргүүцэлтэй тулгараад эхэлчихлээ. Энэ юуг харуулна вэ.

Ирэх сонгуулийг угтсан улс тө­­рийн салхи түүнийг хүчтэй үлээ­гээд эхэлчихсэн юм биш үү. Хувь хүнийхээ хувьд Ц.Нямдорж тийм олон “дайсантай” хэрэг үү. Эс­вэл Н.Энхбаяр өнөөгийн эрх мэдэлт­нүүд­тэй тохиролцоогоо хийгээд эхэл­чихэв үү гэх зэрэг олон эргэлзээг да­гуулсан энэхүү үйл явц улс төрийг улам сонирхолтой болгож байна. Ма­гадгүй Ардын намаас гадна Ард­чилсан намаас ч МАХН-д хадаг ба­рин очигсдын тоо нэмэгдэж мэдэх юм. Учир нь Н.Энхбаяр хүчтэй байна. Түүний шүүмжлэлийн өнцөг олон хүнд таалагдаж, нийцээд байгаа нь өрсөлдөгчдийнх нь хувьд “аюултай”  мэдээ.

Хэрэв ийм нөхцөл байдал үүсэхийг мэдсэнсэн  бол Ц.Нямдорж сайд  “Түрээсийн байр”-нд амьдардаг тухайгаа яалаа гэж яаран мэдэгдэл хийх вэ дээ. Хоёр үзүүртэй сэлмээр наадаж сурсан, олон жилийн турш­лагатай Ц.Нямдоржийн нөхөд яаж ч мэдэхээр байна шүү, цаана чинь. Н.Энхбаяр улс төрөөс төө холдсон болохоос төрөл арилжсан биш дээ. Түүнд буруу бий. Гэхдээ өнөө цагт хэлж, хийж байгаа бүхэн нь олон нийтэд таашаагдаад байгаа юм. Түү­нийг алдаагаа засаад, авлигыг устган, “ардчилсан, шударга” Мон­голыг цогцлоож чадна гэдэгт ит­гэх хүн улам л олшроод байгаад хэр­гийн учир байгаа юм шүү дээ. Хоёр байшингийн хувьчлал будилаан­туул­сан ч, нэгэн цагт “Эрдэнэт” үйлд­вэрт ган бөмбөлөг “шахсан” ч ард түмэн түүнийг өрөвдөж, уучлахад бэлэн байна. Үүнийг мэдэрчихээд Н.Энхбаяр “даам” гарчихаад Ц.Нямдоржийн өөдөөс даажигнаад бай­гаа хэрэг. Харин Увсын хүүд “бод” алга. Бүр өөрөө “хууль зассан” дээрээ нэмээд “Хууль зөрчиж их сургууль байгуулсан” хэрэгт уначих гээд байна. Одоо Ц.Нямдоржийг най­зууд нь “Түших үү, түлхэх үү” гэд­гийг харж суух л үлдэж.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж