
УИХ-д суудалгүй нам, эвсэл, холбоо, хөдөлгөөн, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл өнөөдөр 13.00 цагт Төрийн ордонд зочлох гэж байна. Тэднийг УИХ-ын дэд дарга Н.Энхболдын ахалж буй Сонгуулийн хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд хүлээн авч, Сонгуулийн хуульд оруулахаар өгсөн саналынх нь талаар ярилцах юм байна. УИХ-д төлөөлөлгүй нам, хөдөлгөөн, эвслийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн хуулийн төсөлд нэмэрлэх саналаа УИХ-ын бие даагч гишүүн, “Ардын элч” З.Алтайгаар дамжуулан УИХ-д хүргүүлсэн юм.
Д.ОЮУН