“Оюуны одод” тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

“Оюуны одод” тэмцээн боллоо

Шатрын “Мончесс” клубээс зохион байгуулсан өсвөрийн шатарчдын “Оюуны одод” тэмцээний аваргууд тодорлоо. Өсвөрийн шилдэг шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, улмаар тамирчдыг ДАШТ-д бэлтгэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээн нэг сарын хугацаанд үргэлжилсэн юм. Шатарчид долоо хоногт нэг л өргийн тоглолт хийж байв. Улмаар өсвөрийн шилдэг 18 тамирчин өрсөлдсөн тэмцээний аваргаар “Хан-Алтай” клубын тамирчин Э.Болдоо 7,0 оноотой тэргүүлсэн бол Г.Мөнхбаяр /Цагаан бэрс/, Г.Батбилэг /Хөх морь/ нар удаалжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж