Монголын волейболын форум болно

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Монголын волейболын форум болно

Монголын волейболын холбооны үйл ажиллагааг шинэ төвшинд гаргах үндсэн зорилгоор тус холбооноос форум зохион байгуулахаар болжээ. Арваннэгдүгээр сарын 19 буюу ирэх бямба гаригт Монголын үндэсний олимпийн хорооны хурлын танхимд 10.00 цагаас эхлэх форумд Монголын волейболын ирээдүйн хөгжил, цаашдын стратеги, МВХ-ны менежментийн бодлого, маркетингийн үйл ажиллагааны талаарх илтгэл хэлэлцүүлж, тамирчин, дасгалжуулагч, клубын удирдлага, удирдах зөвлөлийн гишүүд, сонирхогч дэмжигчид, ивээн тэтгэгч, хэвлэл мэдээлэл гээд бүх талын оролцоог жигд хангасан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэнэ.

Монголын волейболын холбооны зүгээс энэ спортод элэгтэй, волейболоор хичээллэдэг, сонирхдог, хөгжөөн дэмждэг, дасгалжуулдаг, ивээн тэтгэдэг хэн бүхнийг нээлттэй форумд хүрэлцэн ирэхийг урьж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж