Google онлайн хөгжмийн дэлгүүрээ нээв

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Google онлайн хөгжмийн дэлгүүрээ нээв

Google компани бас нэгэн шинэ үйлчилгээгээ танилцууллаа. Энэ нь Android үйлдлийн системтэй гар утас болон бусад хэрэгслүүдэд зориулсан онлайн хөгжмийн дэлгүүрийн үйлчилгээ юм.

EMI, Sony Music Entertainment, Universal болон бусад 23 хөгжмийн продакшн, студиуд хамтран нийт 13 сая дуу бүхий дууны сан үүсгэжээ. Тиймээс хэрэглэгчид чөлөөтэй сонголт хийх боломжийг бүрдүүлж чадсан хэмээн компанийн зүгээс онцолж байна.

Энэхүү үйлчилгээг нээснээр онлайн хөгжмийн зах зээл дэх Apple-ийн ноёрхлыг зогсоож, эн тэнцүү өрсөлдөнө хэмээн тооцоолж байна. Гэхдээ хөгжмийн дэлгүүрийн үйлчилгээг эхний ээлжинд зөвхөн Америкт л нэвтрүүлэх аж. 

Хэрвээ Android утас барьдаг бол дуртай дуу хөгжмөө гар утсаараа дамжуулан худалдан авахад асуудалгүй болж байна.

Зургийг ЭНД дарж үзнэ үү


Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж