УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнгөрсөн долоо хоногийн дундуур Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт бичиг илгээж, АТГ-ын даргад нэр дэвшүүлэх саналаа ирүүлэхийг хүссэн юм. Тэр дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д саналаа мэдүүлэхээр болжээ. Ерөнхийлөгчийн Тамгын
газраас дөнгөж сая УИХ-ын даргад санал өргөн мэдүүлэхээр цаг гаргаж өгөхийг хүссэн байна.
Одоогоор хэний нэрийг санал болгох гэж буй нь хараахан
мэдэгдээгүй ч өнөөдөр АТГ-ын даргад нэр дэвшигч тодорхой болох юм
байна.
Д.ОЮУН