
Түймрийн талаарх анхны мэдээ Камчаткийн цагаар өнөөдөр үүрээр 04.04 цагт иржээ. Урьдчилсан байдлаар усан онгоцны агуулахад байсан загасны гурил шатсан аж. Усан онгоц шатаж эхэлмэгц багийнхан Чукоткийн эрэг дэх Анадрырскийн районы Беринг сууриныг зорьсон байна. Багийнхан өөрийн хүчээр галыг унтраах гэсээр аврах дохио өгөлгүй нэлээд уджээ. Түймэр дийлдэхээ болимогц усан цэргүүд онгоцоо орхин завиар Чукоткийн эрэг рүү дөхсөн байна. Хэрэг болсон газрын ойролцоо байсан усан онгоцны багийнхан тэднийг татан авчээ. Шатсан онгоцыг Берингийн тэнгисийн Наварин хошууны дэргэд зангуугаар бэхлэн орхижээ. Уг газарт цаг агаар таагүй байгаа аж. Өмнөд Солонгосын усан онгоц хаашаа явж байсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч нэгээс бусад далайчдын амийг аварч чадсан байна.